Бидний тухай

Бидний тухай

Хайр Эрдэм Билиг ТББ нь Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн хүрээнд нийгэмд үйлчлэх чиглэлээр нийгмийн эмзэг бүлгийн айл өрхөд туслах, тэдний хүүхэд залуучуудын сурч боловсроход дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан байгууллага юм.
Дотоод болон гадаадын хандивлагч байгууллага болон ард иргэдээс цуглуулсан тусламжыг Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч буй ард иргэд болон Монгол улсаас гадаадад сурч буй залуучуудад хүргэхийг гол зорилго болгодог.
Байгууллага маань олон жил ижил зорилгоор үйл-ажиллагаа явуулж ирсэн байгууллагуудад туршлага эзэмшсэн боловсон хүчинтэй ба олон улсын ТББ-ын туршлагыг Монголд нэвтрүүлэхийг хичээдэг цоо шинэ байгууллага юм.

Эрхэм зорилго

Хайр Эрдэм Билиг ТББ нь нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа шилэн хэлбэрээр явуулахын зэрэгцээ Монгол Улсын төлөө доорхи зорилтуудыг чиглэл тулгуур болгодог:
Хүчирхэг Монголын төлөө
Ядууралыг багасгах нийгэмд ядууралтай тэмцэх эрч хүч бий болгох
Боловсрол эзэмшихэд саад болж буй тулгамдсан асуудалуудтай тэмцэж, хүүхэд залуучуудыг боловсрол эзэмшихэд оюун санааны болон материаллаг дэмжлэг үзүүлэх.
Гадаадад сурч буй монголчуудыг туслан дэмжиж, тэднийг ирээдүйд Монгол Улсын төлөө зүтгэхэд хувь нэмэр оруулах.

Алсын хараа

Хайр Эрдэм Билэг ТББ үндсэн зорилго болон чиглэлийн хүрээнд ирэх 6 жилд доорхи үйл-ажиллагаануудыг стратегийн төлөвлөгөө болгосон.
Жил бүр орон байрын дутагдалтай 50 гэр бүлийг түрээсийн байраар хангах ба 5 гэр бүл байр барьж өгөх.
Хөдөө орон нутагт сургуулиас хол амьдарч буй малчин тариачин айлуудын хүүхдүүдийг сум аймгийн төвүүдэд сурч боловсрох нөхцлийг хангах зорилгоор жил бүр 400 хүүхдийг орон байраар хангах
«Орчин харгалзахгүй боловсрол» гэсэн уриагаар жил бүр 500 сурагчыг сургалтын иж бүрдэлээр хангах.
Улсын болон хувийн хэвшлийн дотуур байруудад амьдардаг 500 сурагчыг хоол хүнсээр хангах
Эдгээр зорилгуудад хүрэхийн зэрэг нийслэлийн Баянгол дүүргийн тэргүүний 5 ТББ-ын дотор багтах.