Курбан
Курбан гэдэг нь Аллахад ойртохын тулд мөргөл залбиралын зорилгоор үнэнчээ гэрчлэн залбирч,тодорхой өдрүүдэд тахилгад зохистой малыг төхөөрөхийг хэлнэ.
Фитир садака уажиб болсон хүмүүст Курбаны баярын өдрүүдэд курбаны мал төхөөрөх нь уажиб буюу үүрэг болно. Өөрөөр хэлбэл, нисаб-ын эзэн эрх чөлөөтэй аянчин биш мусульман бүрт уажиб юм.
Курбан баярын курбанаас гадна акика, адак, шүкир хэмээх хэдэн төрлийн курбан бий.
Хайр Эрдэм Билиг ТББ нь таны уажиб курбан, акика, адак, шүкир болон бусад янз бүрийн зорилгоор төхөөрөхийг хүсэж буй курбануудыг эрүүл орчинд ислам шашны дүрэм журамуудыг чандлан барьж төхөөрч өгнө.
Курбан өргөлийг яаж үйлдэх вэ?
Түгээмэл асуултууд
Хонь, ямааг нэг хүний нэрээр, тэмээ болон үхэрийг 7 хүний нэрээр төхөөрнө.
Шинээр мэндэлсэн нярайн төлөө мал төхөөрөхийг хэлнэ. Эрэгтэй хүүхдийн хувьд 2 бог мал, охин нярайд нэг бог мал төхөөрнө.
Хүний аливаа нэгэн зорилгод хүрэхийн тулд эсвэл төлөвлөсөн аливаа нэгэн амжилтанд хүрэхийн төлөө зүрх сэтгэлээрээ амласан курбаныг адак курбан гэнэ.
Аливаа нэгэн зорилгод хүрсэн, гэнэтийн баяр хөөрөнд автсан, аливаа нэгэн зүйлд баярласан үед Аллахад талархсанаа илэрхийлэх зорилгоор мал төхөөрөхийг шүкир курбан гэнэ.
Аливаа нэгэн зовлон бэрхшээлээс гарахын тулд, аливаа нэгэн өвчинөөс эдгэрэхийн тулд, аян замдаа сайн явж ирэхийн төлөө г.м олон төрлийн зорилгоор эсвэл өөд болсон хүний буяны төлөө курбаны мал төхөөрч болно.