НОМЫН САН

Шинэ ном, шинэ амьдрал

Ирээдүй; Уншигчид, судлаачдын гар дээр байна. Эрдэм номын орон  болсон номын сангууд ирээдүйн гэгээлэг үр уудамыг бэлдэн гаргах эрдмийн үүр мөн. Өөр өөр ертөнцийн үүдийг нээх хүмүүс эрдэм номыг гарын авалга болгон өөрсдийн амьдралд гэрэл гэгээ оруулах мэдээлэлд хүрдэг. Технологи хөгжихийн хэрээр ном сонирхох нь багассан мэт боловч номууд өнгөрсөн үеэс одоо үе хүртэл, одоо үеэс ирээдүйд мэдээллийг дамжуулан залгагч мөн чанарыг алдахгүйгээр үргэлжилэх болно.

Хайр Эрдэм Билиг ТББ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллага явуулж буй хувийн сургалтын байгууллагууд болон зорилт бүхий этгээдүүдийг номын сангаар хангаж өгөх зорилготой юм. Тус байгууллага бие даан босгох номын сангийн барилга байгууламж болон боловсролын байгууллагуудын дэргэд байгаа номын сангуудыг маш чухал бүтээлүүдээр хангаж эрдэм номыг санаж буй зүрх сэтгэлийг холбож өгдөг. Хайр Эрдэм Билиг ТББ эхний ээлжинд “Номын дутагдалд орсон оюутан сурагчид болон номын сан шаардлагатай болсон байгууллагууд” гэсэн горимоор мэдээллийн өргөн сүлжээг бий болгохыг зорьж байна.

Төслийн хүрээнд номын сангаа хэрхэн яаж байгуулах вэ?

Түгээмэл асуултууд (Түгээмэл асуултууд)

Номын сангууд нь Монгол дахь оюутны дотуур байр / номын сан шаардлагатай байгууллагуудад болон Монголоос гадуурх монголчуудын амьдарч буй орнуудад үйл ажиллагаа явуулж байгаа сургууль / боловсролын байгууллагуудад байгуулагддаг.
Номын санд; Монгол Улсын Боловсролын яамнаас баталсан ном, дэлхийн сонгодог бүтээлүүд, ялангуяа Монголын түүхээс бүрддэг. Гадаад орнуудад байгуулах номын сангийн төслүүдэд ч дээрхи зарчимыг хэрэгжүүлдэг.
Байгуулагдсан номын сангуудад тодорхой стандартыг бий болгохын тулд зөвхөн мөнгөн хандив хүлээн авдаг. Номын хандивыг хүлээн авах тохиолдолд цуглуулсан номыг хянах боломжгүй тул ном хүлээн авахаас илүүтэйгээр мөнгөн тусламж үзүүлэхэд анхаарлаа хандуулдаг.